Ганболдын АМАРЖАРГАЛАН
Зөвлөх
Боловсрол, Зэрэг дэв:
Хууль зүйн Бакалавр, LL.B (Шихихутуг Их сургууль) Хууль зүйн ухааны магистр, LL.M (Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургууль) Хууль зүйн ухааны доктор, Ph.D, профессор
Мэргэшсэн чиглэл:
Иргэний эрх зүй Гэрээний эрх зүй Худалдааны эрх зүй Гэм хорын эрх зүй Бизнесийн эрх зүй
Мэргэжлийн туршлага:
Хууль зүйн ухааны доктор, дэд профессор Г.Амаржаргалан нь Хувийн эрх зүйн салбарууд, Харьцуулсан эрх зүй судлалаар мэргэшин хууль зүйн зөвлөх үйлчилгээ, сургалт, эрдэм шинжилгээний ажил эрхэлдэг бөгөөд 10 гаруй мэргэжлийн ном, сурах бичиг, 30 орчим эрдэм шинжилгээний өгүүлэл, нийтлэл бичиж хэвлүүлсэн. Хууль зүйн салбарт 23 жил ажиллахдаа иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, өмгөөлөгч, их, дээд сургуульд багш, тэнхмийн эрхлэгчээр ажиллаж байсан ба одоо Шихихутуг их сургуулийн сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн проректор, Өмгөөллийн “Төв консалтинг” ХХН-ийн иргэний эрх зүйн салбарын зөвлөхөөр ажиллаж байна.