Бидний тухай
Өмгөөллийн “Төв консалтинг” ХХН нь2016 онд үүсгэн байгуулагдаж, Монгол
Улсад үйл ажиллагаа явуулж буй дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн
этгээд, аж ахуйн нэгж, байгууллага,
иргэдэд эрүү,
иргэн, захиргааны эрх зүйн болон бусад чиглэлээр мэргэжлийн хууль зүйн
туслалцаа үзүүлдэг мэргэшсэн хуульч нараас бүрдсэн хамт олон.
Манай хуулийн фирмийн хуульч, өмгөөлөгчид хууль зүйн зөвлөгөө өгөх, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх болон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд үйлчлүүлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгчөөр оролцох, эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөр оролцох, арбитрын ажиллагаанд үйлчлүүлэгчийг төлөөлөх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд үйлчлүүлэгчийн төлөөлөгчөөр оролцох, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд үйлчлүүлэгчийг төлөөлөхийн зэрэгцээ үйлчлүүлэгчийн хэрэгцээ, шаардлагыг хангасан хууль зүйн зөвлөх үйлчилгээг үзүүлдэг.
Бидний үйл ажиллагааны гол онцлогууд:
1. Үйлчлүүлэгчийнхээ бизнес, хувийн байдлыг сайтар судлах
2. Тухайн нөхцөл байдалд нь багаар ажиллан дүн шинжилгээ хийж, тохирсон хууль зүйн оновчтой шийдлийг боловсруулан хэрэгжүүлэх
3. Нууцыг чандлан хадгалах
Манай хамт олны давуу талууд:
1. Салбартаа өөрийгөө таниулсан, өндөр нэр хүндтэй мэргэшсэн өмгөөлөгчид
2. Хууль зүйн зөвлөгөө, туслалцаа, өмгөөллийн үйлчилгээг нэгдсэн зохион байгуулалтад орж багаар дүгнэлт хийн ажиллах
3. Үйлчлүүлэгчийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг тууштай хамгаалах үүднээс ажлын бус болон илүү цагаар бодит үр дүн гарган ажиллах