Эрүүгийн эрх зүйн чиглэлээр
+976-7000-7444 | info@tuvconsulting.mn

Эрүүгийн эрх зүйн чиглэлээр

Монгол Улсын Эрүүгийн хуулиар хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхлыг гэмт халдлагаас хамгаалж, нийгэмд аюултай 19 бүлэг үйлдэл, эс үйлдэхүйн гэмт хэргийн шинжийг (тухайлбал, хулгайлах, дээрэмдэх, хахууль авах гэмт хэрэг гэх мэт) тодорхойлж, ялын төрөл, хэмжээг тогтоосон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мөрдөгч, прокурор гэмт хэрэг үйлдэгдсэнийг тогтоох, өмгөөлөгч нь хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чиг үүрэгтэйгээр оролцдог. Манай хуулийн фирм гэмт хэрэгт холбогдон шалгагдаж буй сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан өмгөөлөл, хууль зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэхээс гадна гэмт хэргийн улмаас хохирсон иргэн, хуулийн этгээдэд хууль зүйн үйлчилгээ үзүүлдэг. Эрүүгийн эрх зүйн дараах чиглэлээр өмгөөлөл, хууль зүйн үйлчилгээ үзүүлж байна. Үүнд:
- Өмчлөх эрхийн эсрэг (Залилах, Хөрөнгө завших) гэмт хэрэг;
- Эдийн засгийн эсрэг (Татвар төлөхөөс зайлсхийх, Мөнгө угаах, Үнэт цаасны зах зээлийг урвуулан ашиглах, Зориуд зохиомлоор дампуурах, Банк хууль бусаар байгуулах, банкны төлбөрийн чадвар алдагдуулах) гэмт хэрэг;
- Авлигын (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, Нийтийн албан тушаалтан хахууль авах, Хахууль өгөх, Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах, Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах) гэмт хэрэг