Захиргааны эрх зүйн чиглэлээр
+976-7000-7444 | info@tuvconsulting.mn

Захиргааны эрх зүйн чиглэлээр

Манай хуулийн фирмийн хуульч, өмгөөлөгчид иргэн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахтай холбогдох бүх төрлийн маргаанд үйлчлүүлэгчээ төлөөлөх, хууль зүйн зөвөлгөө өгөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөр оролцон ажиллаж байна. Захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагааны улмаас иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл холбогдох захиргааны акт, шийдвэр, үйл ажиллагаа хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй. Үүнд:
- Төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага;
- Хууль тогтоомжийг биелүүлж, захирамжилсан шийдвэр гаргадаг Засгийн газрын бус бие даасан агентлаг, түүнтэй адилтгах нийтийн эрх зүйн бусад байгууллага;
- Захиргааны чиг үүргийг хууль болон нийтийн эрх зүйн гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан этгээд;
- Үйлчилгээг нь нийтээс заавал хэрэглэдэг төрийн ба холимог өмчийн сургууль, эмнэлэг, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, тээвэр, эрчим хүчний зэрэг байгууллагын захиргаа;
- Нутгийн өөрөө удирдах байгууллага болон шийдвэр, үйл ажиллагаанд нь захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргахаар хуульд тусгайлан заасан байгууллага зэрэг болно.

Өмгөөллийн “Төв Консалтинг” ХХН-ийн хуульчид үйлчлүүлэгчийн зөрчигдөж болзошгүй, зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах талаар хууль зүйн зөвлөгөө өгөх, захиргааны байгууллагад үйлчлүүлэгчийг төлөөлөх, маргааныг шүүхэд хянан шийдвэрлэхэд хууль зүйн туслалцаа үзүүлэн ажиллаж байна.