Иргэний эрх зүйн чиглэлээр
+976-7000-7444 | info@tuvconsulting.mn

Иргэний эрх зүйн чиглэлээр

Манай хуулийн фирмийн хуульч, өмгөөлөгчид иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын хооронд үүссэн бүх төрлийн маргаанд үйлчлүүлэгчээ арбитр болон шүүхэд төлөөлөн хууль зүйн туслалцаа үзүүлэн ажиллаж байна.
- Худалдах, худалдан авах болон арилжааны гэрээтэй холбогдсон бүх төрлийн маргаан;
- Банк болон Банк бус санхүүгийн байгууллагын зээл болон бусад бүх төрлийн зээлийн маргаан;
- Эд хөрөнгө хөлслөх, түрээслүүлэх, бэлэглэхтэй холбогдох маргаан;
- Хамтран ажиллах, Ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах, хөдөлмөрийн гэрээнээс үүдсэн маргаан;
- Санхүүгийн түрээс, франчайз, эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглахтай холбогдох маргаан;
- Aялал жуулчлал, Тээвэрлэлт, Даалгавар, Хөрөнгө итгэмжлэх, Хадгалалт, Даатгал,
- Зуучлал, Уралдаант шалгаруулалттай холбогдох маргаан;
- Гэр бүл, асран тэтгэх, дундын хөрөнгийн маргаан;
- Гэм хор учирснаас үүдсэн эд хөрөнгө, эрүүл мэндийн хохиролтой холбогдох маргаан;
- Эдийн бус гэм хорыг арилгахтай холбогдсон маргаан;
- Газар өмчлөх, ашиглах, бусдын газар дээр барилгах барих эрх болон бусад бүх төрлийн газрын маргаан;
- Компани байгуулах, татан буулгах, хувь нийлүүлсэн хөрөнгө болон компанитай холбогдох бүх төрлийн маргаанд хууль зүйн зөвөлгөө өгөх, үйлчлүүлэгчийг төлөөлөх, хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх зэрэг хууль зүйн үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.