Хөрөнгийн зах зээл, үнэт цаас
Хөрөнгийн зах зээл нь үйл ажиллагаа явуулж буй болон шинээр байгуулагдаж буй компаниудад урт хугацааны хөгжлийг дэмжих, үндэсний хэмжээний томоохон корпорациуд бий болох боломжийг бүрдүүлэхээс гадна хөрөнгө оруулагч нарт олон төрлийн боломжийг бий болгож байдаг. Манай хуулийн фирм нь анхдагч болон хоёрдогч захзээлээс үнэт цаас худалдах, худалдан авах, арилцах, үнэт цаасыг бусдад бэлэглэх, гэрээслэх зэрэг үнэт цаасыг шилжүүлэх үйл ажиллагаанд хууль зүйн мэргэжлийн үйлчилгээ үзүүлэхээс гадна тус зах зээл дээр хөрөнгө босгож буй компаниуд, хөрөнгө оруулагчдад зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлдэг. Хөрөнгө оруулагч буюу хувь хүн, байгууллагад үзүүлэх үйлчилгээ: - Дотоодын болон гадаадын зах зээлийн талаарх судалгаа, шинжилгээ хийх; - Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй компанийн үйл ажиллагаа, санхүүгийн тайланд дүн шинжилгээ хийх, дүн шинжилгээнд үндэслэн, хувьцааны талаар зөвлөгөө өгөх; - Хөрөнгө оруулалтын төсөлд хууль зүйн дүгнэлт хийх, зөвлөгөө, мэдээлэл өгөх; - Компанийн нэгдэл, хуваалт, худалдан авалтын ажиллагааг зохион байгуулах; - Компанийг хөрөнгийн биржэд бүртгүүлэх, хэлбэрийг өөрчлөх, бүтцийн өөрчлөлт хийх үйл ажиллагаанд хууль зүйн дүгнэлт хийх, зохион байгуулах