Компани, худалдааны эрх зүй
+976-7000-7444 | info@tuvconsulting.mn

Компани, худалдааны эрх зүй

Монгол Улсын хууль эрх зүйн болон бизнесийн орчинд компанийн үйл ажиллагааны, компанийн засаглалын харилцааг зохицуулсан олон хууль, дүрэм, журам бусад эрх зүйн актууд үйлчилдэг бөгөөд манай хуулийн фирм компанийн эрх зүйтэй холбоотой дараах хууль зүйн мэргэжлийн үйлчилгээг үзүүлдэг. Үүнд:
- Компани, нөхөрлөл, холбоо, сан, хоршоо, хуулийн этгээдийн салбар төлөөлөгчийн газрын эрх зүйн орчны талаар зөвлөгөө өгөх;
- Компани, нөхөрлөл, холбоо, сан, хоршоо зэргийг үүсгэн байгуулах, эрх бүхий байгууллагад бүртгүүлэх асуудлаар зөвлөгөө өгөх, баримт бичгийн төсөл бэлтгэх;
- Компани, нөхөрлөл, холбоо, сан, хоршоо зэргийг татан буулгах, эрх бүхий байгууллагад бүртгүүлэх асуудлаар зөвлөгөө өгөх, хууль зүйн туслалцаа үзүүлэх;
- Компанийн хувьцаа шилжүүлэх талаар зөвлөгөө өгөх, хууль зүйн туслалцаа үзүүлэх;
- Компанийг нэгтгэх, нийлүүлэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх, татан буулгах эрх зүйн үндэслэлийг гаргах, холбогдох баримт бичгийг боловсруулах;
- Компанийн хувьцааг хэсэгчлэн болон бүхэлд нь худалдах гэрээ, баримт бичгийг боловсруулах;
- Компани болон бусад хуулийн этгээдийн дотоод үйл ажиллагааг зохицуулах баримт бичгүүдийг боловсруулах;
- Компанийн үйл ажиллагаанд эрх зүйн магадлан дүгнэлт хийх