Үл хөдлөх хөрөнгө
Манай хуулийн фирм үл хөдлөх хөрөнгийн зах зээлд оролцогч хөрөнгө оруулагч, худалдан борлуулагчдад байнгын зөвлөгөө, туслалцаа үзүүлдэг арвин туршлагатай бөгөөд дараах үйлчилгээнүүдийг үзүүлж байна. Үүнд: - Үл хөдлөх хөрөнгийг эзэмших, өмчлөх, барьцаалах, өв залгамжлал, бусдад шилжүүлэх, холбоотой хууль зүйн зөвлөгөө өгөх, баримт бичгийн бүрдүүлбэр хангуулахад туслалцаа үзүүлэх; - Үл хөдлөх хөрөнгийн бүртгэл, мэдээлэлтэй холбоотой хууль зүйн туслалцаа үзүүлэх; - Үл хөдлөх хөрөнгийг худалдан авах, хөрөнгө оруулахад үйлчлүүлэгчид тодорхой мэдээлэл өгөх, эрсдлээс урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгөх; - Үл хөдлөх хөрөнгийг худалдах, бэлэглэх, барьцаалахтай холбоотой гэрээний төсөл боловсруулах, хянах; - Бусдын газар дээр барилга байгууламж барих, узуфрукт сервитуттай холбоотой хэлэлцээрийг зохион байгуулах, гэрээ, хэлцэл байгуулахад дэмжлэг туслалцаа үзүүлэх; - Үл хөдлөх хөрөнгийн татвар, хураамжтай холбоотой хууль зүйн зөвлөгөө өгөх; - Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой эрх зүйн маргаанд төлөөлөл, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх