Хөрөнгө оруулалт
+976-7000-7444 | info@tuvconsulting.mn

Хөрөнгө оруулалт

Монгол улсын нутаг дэвсгэрт хөрөнгө оруулагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, хөрөнгө оруулалтын эрх зүйн нийтлэг баталгааг тогтоох, хөрөнгө оруулалтыг дэмжих, татварын орчныг тогтворжуулах, хөрөнгө оруулалтын талаар төрийн байгууллагын эрх хэмжээ, хөрөнгө оруулагчийн эрх, үүргийг тодорхойлох болон хөрөнгө оруулалттай холбоотой эрх зүйн харилцааг хөрөнгө оруулалтын хууль тогтоомжоор зохицуулдаг. Бид хөрөнгө оруулалт түүнийг дагасан хууль эрх зүйн хүрээнд дараах хууль зүйн зөвлөх үйлчилгээг үзүүлж байна. Үүнд:
- Хөрөнгө оруулалтын эрх зүйн орчны талаар зөвлөгөө өгөх;
- Гадаадын иргэн, хуулийн этгээд Монгол Улсад үйл ажиллагаа эрхлэхэд тавигдах шаардлага эрх зүйн орчны талаар зөвлөгөө өгөх;
- Гадаадын хөрөнгө оруулалттай компани үүсгэн байгуулахад шаардлагатай баримт бичиг, гэрээ шаардлагатай бусад баримтын төсөл боловсруулах, гадаадын хөрөнгө оруулалтай компани байгуулж бүртгүүлэх асуудлаар зөвлөгөө өгөх;
- Хөрөнгө оруулалтын маргааныг шийдвэрлүүлэх асуудлаар зөвлөгөө өгөх;
- Хөрөнгө оруулалтын гэрээ, холбогдох бичиг баримт боловсруулах, хянах