Барилга, эрчим хүч, дэд бүтэц
+976-7000-7444 | info@tuvconsulting.mn

Барилга, эрчим хүч, дэд бүтэц

Барилга, эрчим хүч, дэд бүтцийн салбарт хэрэгжих олон улсын болон бүс нутгийн шинжтэй төсөл, хөтөлбөрүүд нь баримт бичгийн бүрдэлд дүн шинжилгээ хийх, бүрдлийг хангуулах, учирч болох эрсдэлийг урьдчилан тооцоолох, эрсдэлийг бууруулах, төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд оролцогч талуудтай харилцах, гэрээ, хэлцэл байгуулах зэрэг хууль зүйн олон төрлийн харилцаанд оролцохыг шаарддаг. Манай хуулийн фирм нь барилга, эрчим хүч, дэд бүцтийн салбарт бизнес эрхэлдэг үйлчлүүлэгчдийн бизнесийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор дараах үйлчилгээг үзүүлдэг. Үүнд:
- Барилга, эрчим хүч, дэд бүтцийн салбар дахь хууль тогтоомж, дүрэм, журам, норм стандарт, заавар, аргачлалыын талаарх зөвлөх үйлчилгээ;
- Үйлчлүүлэгчийн бизнесийн үйл ажиллагаа нь Барилга, эрчим хүч, дэд бүтцийн салбар дахь хууль тогтоомж, дүрэм, журам, норм стандарт, заавар, аргачлалд нийцэж байгаа эсэхэд хууль зүйн магадлан шинжилгээ (due diligence) хийх;
- Үйлчлүүлэгчийн бизнесийн үйл ажиллагаанд учирч болох эрсдэл, түүнээс урьдчилан сэргийлэх арга замын талаарх зөвлөх үйлчилгээ;
- Барилга, эрчим хүч, дэд бүтцийн салбар дахь хууль тогтоомжийн өөрчлөлттэй холбоотойгоор үйл ажиллагаанд орох өөрчлөлтийг үйлчлүүлэгчид мэдээлэх