Гэм хорын эрх зүй
Хүний зөрчигдсөн эрхийг сэргээх асуудал нь эрх зүйн харилцаанд юу юунаас илүү чухал бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт “....бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” эрхийг баталгаажуулсан. Эрүүгийн гэмт хэрэг, зөрчлийн хэрэг, иргэний эрх зүйн зөрчлөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд учирсан гэм хорын хохирлыг эдийн бус гэм хорын хохирол гэж үздэг бол материаллаг шинжтэй буюу эд хөрөнгийн бодит үнэ, алдагдал, олох ёстой байсан орлого нь эд хөрөнгөд учирсан гэм хорд тооцогддог. Манай хуулийн фирм нь гэм хор, хохирол, хор уршигтай холбоотой дараах хууль зүйн үйлчилгээ үзүүлдэг. Үүнд: - Гэм хор, хохирол, хор уршгийн үнэлгээ, төлбөр тогтоолгохтой холбоотой асуудалд зөвлөгөө өгөх; - Гэм хор, хохирол, хор уршгийг гаргуулахтай холбоотой зөвлөгөө өгөх, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх