Тусгай зөвшөөрөл
Зарим тодорхой төрлийн аж ахуйн үйл ажиллагаа болон мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхэд эрх бүхий байгууллагаас тогтоосон хугацаа, нөхцөл шаардлага бүхий тусгай зөвшөөрлийг шаарддаг бөгөөд 2001 оны Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийг хүчингүй болгож, 2022 оны 06-р сарын 17-ны өдөр Зөвшөөрлийн тухай хуулийг баталсан. Энэ хуулиар тусгай зөвшөөрлийн харилцааг нэгтгэж, эрх бүхий байгууллага, этгээдээс зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох үйл ажиллагааг илүү тодорхой болгосон. Манай хуулийн фирм эрх бүхий этгээдээс олгох тусгай зөвшөөрөлтэй холбоотой дараах асуудлуудад хууль зүйн туслалцааг үйлчлүүлэгчдээ үзүүлж байна. Үүнд: - Эрх бүхий этгээдээс зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, тэдгээрийн бүртгэл, хяналтын үйл ажиллагаанд эрх зүйн дүн шинжилгээ хийх, баримт бичгийн бүрдүүлэлт хийх; - Тусгай зөвшөөрөлтэй холбоотой эрх бүхий байгууллагад үйлчлүүлэгчийг төлөөлөх; - Тусгай зөвшөөрөлтэй холбоотой шүүхийн маргаанд төлөөлөл, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх