Банк, санхүү
+976-7000-7444 | info@tuvconsulting.mn

Банк, санхүү

Банк байгуулах зөвшөөрөл олгох, түүнийг хүчингүй болгох, банкны удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааны үндсэн зарчмыг тогтоох, банк болон банкны нэгдлийн үйл ажиллагаанд хяналт тавих, тэдгээрт албадлагын арга хэмжээ авахтай холбогдосон харилцааг банкны тухай хууль тогтоомжоор зохицуулдаг. Бид банкны салбарт хэд хэдэн банкуудтай хамтран ажиллаж зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. Та бид өдөр тутам төлбөрийн карт ашиглах, мөнгө шилжүүлэх, харилцах данс нээлгэх, хадгаламж эзэмших, зээл авах зэргээр банктай эрх зүйн харилцаанд оролцож байна. Төв банк болон Арилжааны банкны үйл ажиллагаа, банкны харилцагч, хадгаламж эзэмшигчдийн хоорондын санал зөрөлдөөнд бид үйлчлүүлэгчийн эрх ашгийг сэргээхэд дараах зөвлөгөө өгч өмгөөлөгчөөр ажиллаж байна. Үүнд:
- Банк, Банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооны чиглэлээр эрх зүйн зөвлөгөө өгөх;
- Банк, Банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо байгуулах, тусгай зөвшөөрөл авах, дүрэм журмын төсөл боловсруулах;
- Мөнгөн хадгаламж, хугацаатай болон хугацаангүй мөнгөн хадгаламж, мөнгөн хадгаламжийн гэрээний хэлбэр, талуудын эрх, үүргийн талаар зөвлөгөө өгөх;
- Банкны зээлийн гэрээ, хүү зээлийн гэрээний үндсэн нөхцөл, барьцаа, барьцаалбарын талаар зөвлөгөө өгөх;
- Төлбөрийн баталгаа гаргахад зөвлөгөө өгөх;
- Санхүүгийн түрээсийн гэрээ боловсруулах, хянах зөвлөгөө өгөх