Татварын эрх зүй
+976-7000-7444 | info@tuvconsulting.mn

Татварын эрх зүй

Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар иргэн бүр хуулиар ногдуулсан албан татвар төлөх үндсэн үүрэгтэй. Монгол Улсад татвар бий болгох, тогтоох, татвар төлөгчийг бүртгэх, татвар ногдуулах, тайлагнах, төлөх, хянан шалгах, хураах, хөнгөлөх, чөлөөлөх, суутган тооцох, буцаан олгох эрх зүйн харилцааг татварын хууль тогтоомжоор зохицуулдаг. Бид таньд болон танай компанид тулгарч байгаа татварын маргаан бүхий асуудлын хүрээнд зөвлөгөө өгч, татварын хяналт шалгалт, маргаан таслах зөвлөл, Захиргааны хэргийн шүүхэд татвар төлөгчийг төлөөлөх, өмгөөлөгчөөр оролцон хууль зүйн туслалцаа үзүүлж байна. Үүнд:
- Татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын актын хууль зүйн үндэслэлийн талаар дүгнэлт гаргах;
- Татварын маргаан таслах зөвлөлд хандах гомдлын төслийг боловсруулах, хянах;
- Захиргааны хэргийн шүүхэд хандах нэхэмжлэлийн төслийг боловсруулах, хянах