Даатгалын эрх зүй
Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын харилцаанаас бусад даатгалын үйл ажиллагаатай холбоотой харилцааг Иргэний хууль, Даатгалын тухай хуулиар зохицуулж байна. Манай хуулийн фирмийн хуульч, өмгөөлөгчид даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авах, сунгахтай холбогдох баримт бичиг боловсруулах, эрх бүхий байгууллагад үйлчлүүлэгчийг төлөөлөх, Даатгал, давхар даатгалын үйл ажиллагаатай холбоотой үүсэх аливаа харилцаанд холбогдох гэрээ, эрх зүйн баримт бичиг боловсруулах, эрх зүйн дүгнэлт гаргах, даатгуулагч хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд зориулан эрсдлийн удирдлагын бодлого, бодлогын баримт бичиг, бусад дотоод дүрэм, журам, гэрээ, эрх зүйн баримт бичиг боловсруулах, даатгалын хууль тогтоомжийн тухай үйлчлүүлэгчид мэдээлэл, зөвлөгөө өгөх, сургалт явуулах, даатгалын төлбөрийн баримт бичиг бүрдүүлэх ажиллагаанд зөвлөх, төлөөлөх, шүүхэд маргаан хянан шийдвэрлэх шатанд хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх зэрэг хууль зүйн үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.