Тендер
+976-7000-7444 | info@tuvconsulting.mn

Тендер

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, уг ажиллагаанд хяналт тавих, гомдол гаргаж шийдвэрлүүлэх, худалдан авах ажиллагаанаас үүссэн маргааныг шийдвэрлэх, хариуцлага хүлээлгэхтэй холбогдон үүсэх харилцааг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээг худалдан авах тухай хууль тогтоомжоор зохицуулдаг. Бид бараа, ажил үйлчилгээг нийлүүлэх гэрээ байгуулах эрх олж авах зорилгоор тендерт оролцож буй оролцогчид тендерийн хууль тогтоомжийн талаар зөвлөгөө өгөх, тендерт оролцогчийн материал холбогдох баримт бичгийг бүрдүүлэх, тендерийн бичиг баримт боловсруулах, тендерийн маргааныг эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлэх ажиллагаанд төлөөлөх, өмгөөлөгчөөр оролцож байна.