Ашигт малтмал
Монгол Улсын нутаг дэвсгэрт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах болон хайгуулын талбай, уурхайн эдэлбэрийн орчныг хамгаалахтай холбогдсон харилцааг ашигт малтмалын тухай хууль тогтоомжоор зохицуулдаг. Бид ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчид ашигт малтмалын хууль тогтоомжийн талаар зөвлөгөө өгөх, холбогдох гэрээ бичиг баримт, тусгай зөвшөөрлийг шилжүүлэхтэй холбоотой гэрээ, хэлцлийг боловсруулах, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчлөөс хамгаалах маргаантай асуудлаар төрийн захиргааны байгууллага, шүүхэд төлөөлөх өмгөөлөгчөөр оролцож байна.