Маргаан шийдвэрлэх
+976-7000-7444 | info@tuvconsulting.mn

Маргаан шийдвэрлэх

Эдийн засаг, бизнесийн орчны үйл ажиллагаанд үүссэн тодорхой бус байдал, үнийн өсөлт, бууралт, гуравдагч этгээд, улс төр, эдийн засаг болон бусад хүчин зүйлсийн нөлөөллийн улмаас бизнес эрхлэгч, харилцагч, талуудын хооронд маргаан үүсгэхэд хүргэж байдаг. Эдгээр маргааныг шийдвэрлэх, учирч болох эрсдэлийг хамгийн бага түвшинд байлгахад олон төрлийн арга, тактик, стратеги шаардлагатай болдог. Манай хуулийн фирм нь бизнес эрхлэгчдэд үүссэн олон төрлийн маргааныг шийдвэрлэхэд баримтлах тактик, стратегийг боловсруулж байсан баялаг туршлагатай ба дараах хууль зүйн үйлчилгээг үзүүлдэг. Үүнд:
- Маргааныг шийдвэрлэхэд үйлчлүүлэгчид ашигтай хувилбар, арга, тактик, стратегийн талаар зөвлөгөө өгөх;
- Үйлчлүүлэгчид зориулсан арга, тактик, стратегийг боловсруулах;
- Аливаа маргааныг шийдвэрлэх зорилгоор уулзалт, хэлэлцээрийг зохион байгуулах, төлөөлөх, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх