Хууль зүйн магадлан шинжилгээ/ legal due diligence
Компани, аж ахуй нэгж, байгууллага худалдан авахад томоохон байр суурь эзэлдэг гол хүчин зүйлсийн нэг бол хууль зүйн магадлан шинжилгээ буюу Legal Due Diligence юм. Манай хуулийн фирмийн хуульч, өмгөөлөгчид компанийн нэгдэх, нийлэх зэрэг үйл ажиллагаанд хууль зүйн дүн шинжилгээг хийж гүйцэтгэж байна. Манай хуулийн фирмийн хуульч, өмгөөлөгчид үйлчлүүлэгчдэдээ хууль зүйн магадлан шинжилгээний дараах төрлүүдийг санал болгож байна. Үүнд: - Тусгай зөвшөөрөл шилжүүлэхтэй холбоотой хууль зүйн магадлан шинжилгээ; - Шинээр компани худалдан авах үйл ажиллагаанд зориулсан цогц хууль зүйн магадлан шинжилгээ; - Гадаад, дотоодын хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргахад зориулагдсан цогц хууль зүйн магадлан шинжилгээ; - Бусад хууль зүйн магадлан шинжилгээг хийж гүйцэтгэж байна.